Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Махны үнийг хэн нь үнэн хэлээд байна аа
Махны үнэ жинхэнэ утгаараа магнаг болж байна. Уг нь, наадмын дараа өдийд махны үнэ буудаг байсан бол өдгөө сард 100-200 төгрөгөөр нэмэгдэж байна хэмээн иргэд гомдоллож буй. Гэтэл нийслэлийн Статистикийн газрын долдугаар сарын гурван долоо долоо хоногт хийсэн судалгаагаар хонины ястай нэг кг мах дунджаар 7686, үхрийн ястай нь 8186 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хониных 28, үхрийн цул махны үнэ 87 төгрөгөөр буурсан гэсэн байх юм. Тэр бүү хэл, хүнсний захуудад өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн мах кг нь 328 төгрөг, хонины 150 төгрөгөөр тус тус буурсан гэжээ. Долоо хоногийн махаа авахаар дэлгүүр, захаар эргэлдэх хэрэглэгч зөв хэлж байна уу эсвэл статистикийнхан өссөн үнийг нь бууруулаад байна уу. Мэдэх юм алга даа...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан