Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.БУЯНТ: МОНГОЛ ОХИД БЭЛТГЭЛ БУС ТЭМЦЭЭН ДЭЭР ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ

/Өвөрмонголын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

-Өвөрмонголын эмэгтэй шигшээ баг хэдэн онд байгуулагдсан бэ. Нэлээд хожуу байгуулагдсан гэж сонссон?
-2002 онд Өвөрмонголын анхны эмэгтэй шигшээ баг байгуулагдсан.
-Ц.Чандаганцагааныг бөхийн мэргэжилтнүүд их онцолж байна. Та багшийнх нь хувьд шавиа дүгнэж хэлбэл?
-Аав нь манай нутгийн алдартай бөх. Тиймээс удам дагасан ч юм уу бөхийн спортод их авьяастай тамирчин. Цаашдаа илүү их амжилт  үзүүлнэ гэж боддог. Өөрийнх нь хүсэл мөрөөдөл нь сайн тамирчин болох. Тиймээс бэлтгэл сургуулилтаа ч гэсэн маш сайн базаадаг.
-Тамирчид хаанаас санхүүждэг вэ?
-Засагаас биднийг тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж тусална. Мөн биеийн тамир спортын хорооноос ч гэсэн тусалж дэмждэг. Гэхдээ Монгол Улсад бол эсэргээрээ санагдлаа. Чөлөөт бөхийн холбоо нь сайн ажилладаг юм байна.
-Хамтарсан бэлтгэл хэр өгөөжтэй болж байна?
-Бидний гол зорилго нь танай улсын олимпод оролцох шигшээ багийн тамирчдад бэлтгэл хангаж өгөхөөр ирсэн.
 Тиймээс зорилгоо биелүүлээд л явж байна. Одоо хамгийн гол нь олимпоос медаль хүртчихвэл бидний зорилго  биелж байгаа нь тэр.
-Манай эмэгтэйчүүдийн бэлтгэл хэр сайн байна?
-Олимпод оролцох шигшээ багийн эмэгтэйчүүдийг хараад байхад тэднээс сурах зүйл их санагдсан. Энгийн жишээ хэлэхэд л тэд бэлтгэлийн  үеэр өөрийнхөө хүч чадлыг харуулдаггүй.
Тэгсэн хэрнээ тэмцээн дээр үнэхээр хүчтэй болчихдог. Тэрийг нь харах их сайхан. Монгол  бол бөхийн эх орон. Тиймээс бидний хувьд суралцах зүйл их байна.
-Таны шавь Бүх хятадын  аварга болж байсан гэсэн?
-Бүх ард түмний наадмаар түрүүлж байсан юм. 2013 онд дахин түрүүлэх зорилго тавиад шигшээ багийн охид маань их хичээж байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан