Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Лондонгийн олимпын нээлтэд 120 гаруй орны төрийн тэргүүн зочилно
Будант Албьоны нийслэл Лондон хотноо ирэх баасан гаригт нээлтээ хийх зуны XXX олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор дэлхийн 120 орны төрийн тэргүүд, мянга мянган VIP зочид тус хотод очих ажээ. Тэдний хувьд Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан, Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын зочид багтаж буй гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны хүмүүсийн хамт Лондонг зорьж, нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпын тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарыг сонгосон билээ.
Их Британийн Хатан хаан 86 настай II Элизаета олимпын нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээнэ. Гэхдээ нээлтийн үеэрх сюрпризийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байна. Ямартай ч “Харри Поттер” зохиолын эсрэг дүрийн баатар Лорд Валдимортыг мөн л үлгэрийн зохиолд гардаг хүүхэд асрагч Мэри Поппинс ялж буй тухай үзэгдэл гарна гэсэн мэдээлэл байгаа юм. АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама улсынхаа олимпын төлөөлөгчдийг тэргүүлж Лондонд ирэх аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нээлтийн ёслолд оролцохгүй гэнэ.  Бусад орны төрийн тэргүүдийн тухайд Монакогийн вант улсын ханхүү Алберт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын зочид морилно. Путин өөрөө жүдо бөх сонирхдогийн хувьд олимпын жүдогийн тэмцээнийг үзнэ гэдгээ мэдэгдээд буй билээ. Лондонд ирэх хүндтэй зочдыг нэн түрүүнд Букингемийн ордонд хүлээн авах аж. Харин олимпын хүндэт зочдын жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар тодорхой шалтгааны улмаас багтаагүй аж. Энэ зуны олимпын наадамд дэлхийн 120 орны төрийн тэргүүн зочилж буй нь дээд амжилт юм. Өмнөх олимпын наадамд 80 гаруй орны зочид, төлөөлөгчид Бээжинд очиж байжээ. Лондонгийн олимпын зохион байгуулах хорооноос олимпын нээлтийн ёслолын бүжиг, дуу болон бусад урлаг соёлын үзүүлбэр, гэрэлтүүлэг зэрэг нэмэлт зардалд нийт 42 сая ам.доллар зарцуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан