Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Жуулчны гудамжийг цэвэрлэчихэж

Гурван жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын тушаалаар Урт цагааныг Жуулчны гудамж болгон өөрчилж,өнгө төрхийг нь өөд нь татсан. Нийслэлийн төсвөөс 50 сая төгрөг гарган гэрлэн чимэглэл, усан оргилуур байгуулж,хөшөө баримлаар чимэглэсэн билээ. Жуулчдад зориулсан юм болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уран зураг, баримал зэргийг нэг дороос худалдан авах боломжийг олгож павилон ч байрлуулсан. Гэтэл гэнэтхэн 700 сая төгрөгөөр 12 метрийн өргөнтэй, 240 урт зам барихаар төлөвлөлөө хэмээн шийдвэрээ гаргаж, Жуулчны гудамжныхныг хөөж эхэлсэн. Тэгэхдээ нийслэлийн Авто замын газраас тендерээ зарласан. Зургадугаар сарын 1-нээс зам барих ажлаа эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд павилонуудыг нүүлгэж, талбайг чөлөөл гэсэн албан бичиг өгсөн. Харин жуулчдад зориулсан гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон борлуулагч нар өөр газар руу шилжүүлэн  нүүлгэхгүй бол чөлөөлөхгүй хэмээн ч их гүрийсэн.  Юутай ч буржгар шар үстэй, өндөр том хамартай өнөөх хар, шар нөхдүүд манайд  жуулчилдаг улирал эхлэхтэй зэрэгцэн Жуулчны гудамжаа нүүлгэчихэж. Тус гудамжинд байрлуулсан 24 павилоныг  хаа нэгтээ нүүлгээд, хүрэл хөшөөнүүдийг үлдээжээ. Павилонууд байсан талбайн нэлээд цаахна талд жижигхэн цагаан асар барьж, арьсан болон эсгий эдлэл, янз бүрийн сувинер зарж буй нэгэн эмэгтэй зогсч байлаа. Бодвол Жуулчны гудамжны хууччуулын нэг бололтой. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Жуулчны гудамжийг хаашаа нүүлгэсэн юм бол?  
-Мэдэхгүй ээ. Энэ талбайг ашиглаж, замаа өргөтгөнө энэ тэр гээд хөөгөөд байсан. Тэгээд л нэг өдөр нүүлгэчихсэн. Би хавар энд гарахгүй байж байгаад саяхнаас зогсч эхэлсэн.

-Арьсан эдлэл болон сувинер борлуулдаг байсан хүмүүс нь хаашаа нүүсэн юм бол. Нийслэлийн аялал жуулчлалын газраас павилонуудыг шилжүүлэн нүүлгэх газар хайж байгаа гэж байсан. Олсон юм болов уу?
-Олоогүй ээ. Павилонд байсан хүмүүс эргэн тойронд л хаана нүх сүв байна тэнд орцгоосон. Үсчин, хүнсний дэлгүүр, цайны газар, алт мөнгөний дархан хажууд гээд хаа сайгүй л юмаа зарж байгаа. /гараараа эргэн тойрноо баахан заалаа./ Бид чинь гурван жил болчихсон, үнийн хувьд ч гайгүй болохоор жуулчдыг овоо татаад эхэлж байсан юм. Даанч гэнэтхэн шийдвэр гаргаад ингээд гудамжинд хөөгдчихлөө дөө.

-Таны хувьд жижигхэн асар бариад юмаа зарж байна. Хүмүүс ирж хөөхгүй байна уу?
-Би ямар байшин барьчихсан байгаа биш. Хэзээ замаа барина гэнэ, тэр үед нь яваад л өгнө. Манай энд хувцас, хунар борлуулдаг гурван ч том асар байгаа шүү дээ.

-Жуулчид ирж сувинер худалдаж авч байна уу. Таны борлуулж байгаа зүйлс жаахан сонголт багатай юм аа?
-Тийм ээ. Борлуулалт муу байгаа болохоор их бараа татах шаардлагагүй л дээ. Зүгээр байж байхаар гээд өдөртөө гарч ирдэг юм аа. Харин эргэн тойронд энд тэндгүй байрлаж буй томоохон наймаа эрхлэгчдийн борлуулалт муу байгаа байх даа.
Жилээс жилд жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Жуулчны гу­дамж­тай болно хэмээн анх санаачилсан нь нийслэлийн Аялал жуулчлалын газар. Жуулчны гудамжийг анх нүүлгэх шийдвэр гара­хад тус газрын мэргэ­жил­­тэн нь “Одоогоор Жуулч­­ны гудамжинд үйл ажил­лагаагаа явуулж буй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч на­рыг тэнд аваачина гэ­сэн юм алга. Хотын төвд байрлуулна гэхээр газар олдохгүй хэцүү. Хэрэв нүүлгэх газар олдвол павилонуудаа кранаар нэг тийш нүүлгэдэг байх даа. Эцсийн шийдвэр гараа­гүй. Барималууд л хэцүү бай­на. Нүүлгэх явцад эв­дэрч гэмтвэл харамсмаар юм” хэмээн халаглаж бай­сан.  Энэ талаар дахин тодруу­лахаар тус газрыг зорилоо. Гэвч хариулчихаар албан тушаалтан байсангүй, харин мэргэжилтэн нь болол­той нэгэн эмэгтэй “Хаашаа нүүлгэснийг нь сайн мэдэх­гүй байна. Мэдэж байгаа хүн нь ээлжийн амралтаа авчихсан” хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан