“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Сансарын тунель дээр чийрэгжүүлэлтийн талбай нээлтээ хийлээ
Нийслэл хот хаяагаа тэлэхийн зэрэгцээ байшин барилга олноор баригддаг ч эргэн тойрны орчны тохижилтод анхаарах асуудал тулгамдаад байгааг хэн хүнгүй хэлдэг. Хүүхэд хөгшдийн тоглох талбай дутмаг байгаа нь энэ асуудал анхаарлаас орхигдсон мэт. Харин Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо буюу Сансарын тунелийн дээр хөгшид хүүхдүүдэд зориулсан бялдаржуулах чийрэгжүүлэх талбайг дүүргийн Тамгын газраас байгуулжээ. Өнөөдөр тохижилтын ажлын нээлтээ хийлээ. Бусад дүүргээсээ тохижилтын ажлаараа дээгүүрт ордог Баянзүрх дүүрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхнээс нь иргэддээ ийн хүлээлгэн өгөөд эхэлсэн байна. Баянзүрх дүүрэг 2012 оныг хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан бөгөөд дүүрэгт хийгдэж байгаа тохижилтын ажлуудыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж байгаагаараа онцлог гэнэ.
0 Сэтгэгдэл
























