Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: ТОНН УЛААН БУУДАЙН ҮНЭ 350 МЯНГА, КГ ГУРИЛЫНХ 700 ТӨГРӨГ БАЙХАД АШИГТАЙ

Дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсч байгаа. Жишээлбэл, ОХУ-д сүүлийн арван жилд нэг тонн үр тарианы үнэ гурав дахин өссөн мэдээлэл бий. Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үнэ ч дөрөв дахин нэмэгджээ.
Өнгөрсөн онд тус улс 94 сая тонн үр тариа хурааж авсан. Энэ онд 84 сая тонныг хурааж авна хэмээн төлөвлөж байна. Учир нь, зарим муж нь ган, үерийн улмаас ургацынхаа 40-50 хувийг алдаад байна. Ингээд энэ жил манай улсын газар тариалан ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг хангах газрын дэд дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ жил хур ихтэй байна. Газар тариалангийн салбар ямар янзтай байна вэ?
-Харин тийм. Зургаа, долдугаар сард олон жилийн дунджаас илүү бороо орж, газар тариаланд тааламжтай байгаа. Үр тариа одоо цэцэглэсэн. Тариаланчид ургац хураалтад бэлтгэж, үтрэм, техник хэрэгслээ засч, базааж байна. Үр тариа тээвэрлэх зарим зам, гүүр засах ажил бий. Наймдугаар сард хур бороо олон жилийн дунджийн орчимд байна гэсэн. Тэгэхээр үр тарианы болц хэвийн байх учиртай. Хэрэв одоогийнх шиг бороо ингэж их орвол тарианы болц удааширна.
-Аж ахуй нэгжүүд техник хэрэглэлдээ засвар үйлчилгээ хийхэд төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлсэн үү?
-Ургац хураах бэлтгэлээ аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангаж байгаа. Ямар нэг дэмжлэг өгөөгүй. Харин тариалалтын үед дэмжлэг өгсөн. Шатахуун, бордоо зэргийн үнийн 50 хувийн урьдчилгаа авч зээлээр олгосон юм. Тухайлбал, шатахуун 1622, үрийн буудай 2100, ургамал хамгаалалын бодис 49, эрдэс бордоо 500 тонныг олгосон. Тариаланчид энэ зээлээ ургацаа хурааж авсны дараа төлнө.
-Сүүлийн жилүүдэд тариаланчдад урамшуулал олгож буй. Энэ жил олгох уу?
-Олгоно. Хураасан үр тариа, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн хэмжээг нь харгалзан үзэж, тонн тутамд нь урамшуулал олгох юм. Өнгөрсөн онд нэг тонн үр тарианд 50 мянган төгрөгийн урамшуулал ногдож байсан. Энэ жил хэдэн төгрөг ногдох нь хараахан тодорхой болоогүй байна. Учир нь, улсын хэмжээнд хурааж авсан үр тарианы хэмжээ, хэдэн төгрөг төсөвлөхөөс шалтгаална.
-Энэ жил хэдий хэмжээний ургац авах төлөв байна вэ?
-Одоогоор ургацын баланс гараагүй. Ирэх сарын 10 гэхэд гарна. Ер нь, үр тариа, төмсний хэрэглээгээ бүрэн хангана. Хүнсний ногооныхоо 65 хувийг хангах тооцоо бий.
-Нэг тонн улаан буудайн үнэ ямар байх бол?
-Үр тарианы үнэ сүүлийн жилүүдэд өссөөр ирсэн. Манай улсын хувьд, улаан буудайн үнийг тогтвортой барина. Ер нь, нэг тонн улаан буудайн үнэ 350 мянга, нэг кг гурил дунджаар 700 төгрөг байхад тариаланчид, үйлдвэрлэгчдийн аль аль нь ашигтай байна гэсэн тооцоо байдаг. Сүүлийн үед ОХУ-аас гурил их оруулж ирж үнэ хямдарсан. Ингээд дотоодын гурил үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллах эрсдэл тулгараад байгаа.
-Ургац хураалтад хэчнээн литр шатахуун шаардлагатай вэ?
-Дунджаар 5-6 мянган тонн шатахуун шаардлагатай. Ургац хураалтад зориулж шатахууны хөнгөлөлт өгөхгүй.

0 Сэтгэгдэл