Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпын тоглолтын хамгийн хамгийн
Олимпын наадмын үе үеийн тоглолтод оролцож аварга болж байсан тамирчдаас хамгийн ахмад нь 1920 онд Белгид болсон олимпийн  дүүгүүр шидэлтийн аварга Патрик “Бейб” Макдональд 42 нас 26 хоногтой байсан байна.

Харин хамгийн ахмад эмэгтэй тамирчин нь Мехикогийн 1968 оны олимпын зээрэнцэг шидэлтийн аварга Румыны тамирчин Лиа Манолиу 36 нас 176 хоногтой байжээ.

Олимпын наадмын хамгийн залуу аварга нь 1952 оны Хельсинкийн олимпын 4х100  буухиа гүйлтийн  аварга, АНУ-ын тамирчин Барбара Жонс 15 нас 123 хоногтой байсан байна.

Харин эрэгтэйчүүдээс хамгийн залуу нь АНУ-ын Робертс Мэтс 18 нас 263 хоногтойдоо 1948 оны Лондонгийн олимпын арван төрөлтийн аварга болж байжээ.

2000 оны Сиднейн олимпод АНУ-аас 15 настай Майкл Фелпс ирж оролцсон нь орчин үеийн олимпын олон дээд амжилтыг эвдэх эхлэл болсон байна. Тэр сүүлийн 68 жилд олимпод оролцсон хамгийн залуу тамирчин байсан юм. Энэ ондоо тэр 200 метрийн сэлэлтээр тавдугаар байрт орж медальгүй буцаж байсан юм.

2004 оны олимпоор 19 настай Фелпс найман медаль хүртсэний 6 нь алт, 2 нь мөнгө байжээ. Түүний амжилтын 3 нь олимпын, нэг нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Ингэснээр 1980 оны Москвагийн олимпоор зөвлөлтийн гимнастикч Александр Дитятинын тогтоосон амжилтыг эвдсэн юм.

2008  оны Бээжингийн  олимпоор Фелпс усан сэлэлтийн бүх төрөлд  8 алтан медаль хүртсэнээр  Мюнхений олимпоос 7 алтан медаль хүртэж байсан америкийн тамирчин Марк Спитц, финийн хөнгөн атлетикч Пааво Нурми, зөвлөлтийн гимнастикч Лариса Латынина, америкийн хөнгөн атлекикч Карла Льюнс  нарын амжилтыг эвджээ. Гэхдээ Фелпс 16 медаль авснаараа олимпоос 18 медаль авсан зөвлөлтийн тамирчин Лариса Латынинагийн ард орж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан