Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
О.Гүндэгмаа өнөөдөр цэцээ сорино

Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпын наадам эхлээд хоёр хоног өнгөрлөө. Эхний өдөр байт харваан тэмцээнээр эхэлж олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс Монголын тамирчдын салхийг хагалж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд анхны сумаа тавьж, чансаа тогтоох харваанд 19 дүгээр байрт бичигдсэн бол мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг харваж, урьдчилсан харваанд харваж 18 дугаар байрт эрэмлэгдсэн юм. Харин жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Фелипе Китадайтай хүч үзэж нэг вазари, нэг юүко үнэлгээгээр ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Александра Подрядоваг вазари үнэлгээгээр ялсан боловч хэсгийн аваргын барилдаанд Румыны тамирчинд ялагдал хүлээсэн. Ингэснээр Бээжингийн олимпын аварга, дэлхийн аваргын хүрэл, Европ тивийн есөн удаагийн аварга Алина Дюмитрутай цаг сунган барилдаж цаг дуусахаас өмнө вазари үнэлгээ алдсанаар олимпын наадмыг орхихоор болсон юм. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийд чансаагаар нэгт эрэмлбэгдэж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар олимпын татамид хүч үзнэ. Х.Цагаанбаатарын хувьд эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Тайванй Ту Кай Вентэй, ялбал Австрали болон тэмцээн зохион байгуулагч Их Британийн бөхчүүдийн аль ялсантай нь барилдах юм. Харин М.Бундмаагийн хувьд жингийн тамирчдаа манлайлж эхний тойрогт Гаити улсын тамирчин Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай барилдахаар болжээ. Мөн энэ өдөр усан сэлэлтээр анх удаа олимпод оролцож буй олон улсын хэмжээний мастер Г.Оюунгэрэл эмэгтэйчүүдийн мэлхий сэлэлтийн 10 метрийн зайд өрсөлдөх бол ширэн бээлийтнүүдээс ОУХМ Б.Түвшинбат Габоны тамирчин Янник Миумба Мбемитэй халз тулах юм. Харин Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа өнөөдөр цэц мэргэнээ сорино. Түүний хувьд 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөх ба тав дахь олимпын наадамдаа оролцож буй нь энэ юм.

0 Сэтгэгдэл