Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
МоАХ-аас 2008 оны 7 сарын 01-нд болсон үйл явдлын талаарх шаардах бичиг МАН-д өглөө

Монголын ардчилсан холбооны /МоАХ/ удирдах зөвлөл мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдэлд "Одоогоос 10 жилийн өмнө эрх баригчид "Онц байдал" нэрээр халхавчлан гэмгүй таван Монгол хүний амь насыг хөнөөсөн, 1000 гаруй хүүхэд залуусыг хомроглон баривчилж эрүүдэн шүүсэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан, Уран зургийн галерейг зориудаар шатаасан, прокурор, шүүх, цагдааг тусгайлан удирдаж залуусыг олноор нь ялласан жигшүүрт, эмэгнэлт хэрэг үйлдсэн билээ. Иймд МАН ард түмнээс уучлалт гуйх ёстой" хэмээжээ. Мөн Монголын ардчилсан холбооноос 2008 оны долдугаар сарын 01-нд амь насаа алдсан таван залуугын гэр бүл, төрөл төрөгсөд, эрүүдэн шүүлгэсэн, хоригдсон хүүхэд залуучууд, нийт Монголчууддаа хандан харамсал буйгаа илэрхийлэв.
Ингээд УИХ, Үндэсний авулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн засаг дарга, МАН-д дараах шаардлагуудыг хүргүүлэв.
Үүнд:
-2008 оны 7 сарын 01-нд "Онц байдал тогтоох тухай" 194 дүгээр зарлигийн дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн мэдээллийг олон нийтэд ил болгох,
-Гэмт үйлдлийг зөвшөөрсөн төрийн өндөр албан тушаалтнууд, зэвсэг тараасан, буудах тушаал өгсөн, зохиомол ял оноосон, намын нөлөөнд хэт хамаарал бүхий холбогдогчдод ял завшуулахгүй байх зарчмыг хэрэгжүүлж, дахин шалгах ажлын хэсэг байгуулан хуульд заасан хариуцлага хүлээлгэх,
-2008 оны 7 сарын 01-нд хохирсон иргэдээс МАН албан ёсоор уучлалт гуйх,
-2008 оны 7 сарын 01-ны хар өдрийг мартахгүй, дахин давтахгүй байхыг хойч үедээ сэрэмжлүүлэн хөшөө босгох зохистой газрыг дахин тогтоох шийдвэрийг тус тус гаргаж, нийт ард олонд албан ёсоор танилцуулж, хэрэгжилтийг хангуулахыг шаардаж байна гэжээ.

0 Сэтгэгдэл