Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 2450 орчим байдаг. Үүний 30 хувьд нь буюу 700 орчим талбайд засвар, арчлалт хийсэн.

Мөн СӨХ-дын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг чиглэл өгч байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь тоглоомын талбайн засвар арчлалтыг дүүрэг хариуцдаг. Энэ талбайд нийслэл болон дүүргийн зүгээс засвар, арчлалтыг хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээд байна” гэлээ.

Хяналт шалгалтын газрын Хотын стандартын хяналтын улсын ахлах байцаагч П.Мөнхзаяа “Нийслэлийн хэмжээнд нийтийн аж ахуйн болон хотхон, хорооллын эзэмшилд буй тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Шинээр тохижуулсан энэ тоглоомын талбай нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хотын стандартын шаардлагуудад нийцсэн. Хотын стандартын шаардлагад хүүхдийн тоглоомын талбай нь хүртээмжтэй, хүүхдийн насны онцлогт нийцсэн байх ёстой гэж заасан байдаг бөгөөд тохиромжтой гадаргуутай байх ёстой” гэв. 

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн тохижилт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Төгсбаяр тус дүүрэгт нийт 186 тоглоомын талбай байгаа бөгөөд арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлж байгаа талаар мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан