Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
С.Жавхлан Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ гэв

УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-т би хандсан. УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянаж байгаа байгууллага гэж алга. Оффшортнуудын талаар мэдээлэл авахаар хандсан.   Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ.  АТГ-ын сайтад  шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан.  Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстангуудыг шахна, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатангуудыг хаацаалдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Цаашид болж байгаа үйл явдлыг та бүхэнд дуулгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 
-АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?

-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу. 

 -УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж байна. Энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болсон бэ?

 -Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар  улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан