Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
УИХ-ын гишүүн З.Нарантуяа Австралийн Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Австралийн Засгийн газар Монгол улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, ялангуяа Монгол улсад хөгжиж эхлээгүй уул уурхайн түүхий эдэд суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Элчин сайдтай хамт яваа Австралийн “Экспорт, даатгалын санхүүгийн корпораци” (EFIC)-ийн ахлах эдийн засагч Кассандра Винзенриэг танилцууллаа. EFIC нь Оюу толгой төсөлд 150 сая америк долларын санхүүгийн хөрөнгө оруулалт хийсэн Австралийн томоохон санхүүгийн байгууллага бөгөөд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар илүү мэдээлэлтэй болох, оруулсан хөрөнгө оруулалтынхаа явц байдлын талаар танилцахаар Монголд ирээд байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд тогтворжиж, төсвийн орлого нэмэгдэж байгааг дурьдаад Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж буй “Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр” нь тодорхой үр дүнд хүрч байгаа ч гадаад зээлийн хэмжээ огцом өсч, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт гарч чадахгүй байгаад санаа зовниж байгаа, мөн томоохон төслүүдийг үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх асуудал Монголын Засгийн газрын шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажил бөгөөд “Эрдэнэс Таван толгой” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ хэлэлцэж буйг мэдээллээ.
Мөн “Оюутолгой” төсөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрыг бусад олон төсөлд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллахад саад болж буйг онцолж, УИХ-аас хийж буй шалгалт богино хугацаанд, үр дүнтэй, үнэн зөв, бодитой шийдвэртэй гарна гэдэгт найдаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн гишүүний хувьд энэ зарчмаар ажиллаж байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл