Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
”Эрдэнэс Монгол” компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг судалж байна

УИХ-ын өнөөдрийн /2018-06-29/ нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ийнхүү Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийт хувьцааны 30 хувьд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO  гаргах саналыг дэмжин батлав.
УИХ-ын гишүүн З.Нарантуяагын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр гаргасан саналыг сайтар судалж  намрын чуулганаар хэлэлцэх боллоо.Тэрбээр "Эрдэнэс Монгол" компанийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх санал гаргаад байсан билээ.

Дашрамд дурдхад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн  хуралдаанаар /2018-06-28/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ.
Тэгээд  тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтыг “6. Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-д танилцуулах”, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах УИХ-д өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулж, дэс дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн. Мөн төслийн 2 дахь заалтаас “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгох” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрдэнэс Тавантолгойгийн” гэж өөрчлөх, “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг “Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэд эзэмших, нийтийн эзэмшлийн компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан