Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
МОНГОЛ УЛС АВСТРИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 55 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яам өчигдөр Вена хотын “Дэлхийн музей”-д хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.
Хүлээн авалтад Австри Улсын төрийн яамд, байгууллага, тус улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн болон Австри Улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл зэрэг 200 гаруй хүндэт зочин, төлөөлөгч оролцсон байна.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ардын язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг уран бүтээлээ толилуулж, урлагийн тоглолт хийв. Мөн энэ өдөр Монгол киноны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан нь  Монгол өв соёлыг Австрийн олон нийт, 120 гаруй гадаад улсын ДТГ-ын төлөөлөл төдийгүй жил бүр 20 сая жуулчид хүлээн авдаг Вена хотын гадаадын зочдод сурталчилсан арга хэмжээ боллоо.
Монгол Улс Бүгд Найрамдах Австри Улстай 1963 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн хоёр дахь улс юм.

Вена хотын “Дэлхийн музей” нь дэлхийн улс, үндэстний соёлын эд өв бүхий 220 гаруй мянган үзмэртэй бөгөөд тус музейн сан хөмрөгт XIX зууны эхэн үеийн монголчуудын шашин болон ахуй соёлыг илэрхийлсэн эд өвийн цуглуулга хадгалагдаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан