Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Азийн сайд нарын хурлын үеэр ажилласан сайн дурынханд тусгайлан талархал илэрхийлэв


Монгол Улсын Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-нд амжилттай зохион байгуулагдсан Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр идэвх зүтгэлтэй ажилласан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн 250 сайн дурынханд Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, МУЗН-ээс өнөөдөр тусгайлан талархал илэрхийлэв.

Азийн сайд нарын бага хуралд гадаадын 2000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэднийг “Буянт-Ухаа” нисэх буудалд газардахад нь угтан авахаас эхлээд хурлын үйл ажиллагаанд оролцох үеэр туслалцаа үзүүлэх, буцахад нь үдэж мордуулах гээд Монгол Улсад байх бүхий л хугацаанд хэлмэрчлэх, газарчлах болон бусад ажил хэрэгч үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд сайн дурын ажилтнууд буюу Монголын их, дээд сургуулийн оюутнуудын гүйцэтгэсэн үүрэг маш их байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал дэвшүүлсэн билээ.

Уг ёслол Төрийн ордны Их танхимд болж, Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай элч Мами Мизүтори, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарын гарын үсэг бүхий Талархлын бичгийг хүндэтгэлтэйгээр гардууллаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан