Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түрүү соёолонгийн галаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.

Дараа нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолон насны морьдын уралдаанд түрүү авсан уяачийн галд зочилж, морь унаач хүүхдэд гарын бэлэг гардуулж, тус галынханд баяр хүргэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 197 хурдан хүлэг шандас сорьсноос Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан үрээ түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүллээ.

Тод манлай уяач Т.Галбадрах унаган адуу хонгор халзан соёолон үрээгээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн нэр дээр уяанаасаа мордуулжээ.
Түрүү магнай хонгор халзан соёолонг 292 дугаартай, долоон настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн,  монгол морио үеийн үед дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэн хүндэлж явах учиртай. Миний хувьд монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг. Тэр бодлогоо ч баримтлах болно. Уяачид, унаач хүүхдүүддээ олон, олон жил төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж түмэн олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баярлуулж яваарай" хэмээн ерөөл өргөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан