Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
СЕХ шийдвэр гаргаснаар намуудыг бүртгэнэ



Хэнтийн аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж,  СЕХ-нд намууд  материалаа хүргүүлээд байгаа. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн намуудын бүртгэлийг хэзээ явуулах талаар СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгч н.Оюумаагаас тодруулахад:

 -Өнөөдөр СЕХ хуралдаж шийдвэрээ гаргана. УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, намууд материалаа ирүүлсэн. СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж  байгаа.  Хуулиараа энэ сарын 12-ны дотор сонгуульд оролцох намуудыг бүртгэх заалттай. СЕХ-ны хуралдааны шийдвэр гарснаар сонгуульд оролцох намуудыг бүртгэнэ.

 -Ямар нөхцөлд намуудыг сонгуульд оролцуулахаас татгалздаг вэ?

 -Бичиг баримтын зөрчлөөс гадна өмнөх сонгуулийн тайлангаа ирүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй заалттай.

-Өмнөх сонгуулиар тайлангаа өгөөгүй нам бий юу?

ИЗНН өмнөх сонгуулиар тайлангаа ирүүлээгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан