Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана
Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүд БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2018.08.16) манай улсад Төрийн албаны зөвлөлийн урилгаар айлчилж байгаа  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Монгол-Лаосын парламентын бүлэг болон хоёр орны парламент, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөд Төрийн албаны тухай хуулийг парламент шинэчлэн баталсан энэ цаг үед айлчилж, туршлага солилцож байгаа нь ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.

Тэрбээр мөн Монгол-Лаосын парламентын бүлгийн зүгээс хоёр орны олон талт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг эрэлхийлэн ажиллаж байгааг дурьдлаа.

Ноён Камман Сүнвилөт айлчлалын бүрэлдэхүүн болон айлчлалын хүрээнд болсон уулзалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанаас бидэнд туршлага болгож авах зүйл их байна хэмээн тэмдэглэсэн.  

Уулзалтаар талууд хоёр орны парламентын болон бусад олон талт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалункон Сенг-Утон зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан