Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
О.Гүндэгмаа 17-д байна
Отрядын Гүндэгмаа 1978 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Ааваасаа салах дургүй бяцхан охин насанд хүртлээ өөрийгөө “ааваасаа төрсөн” гэж ойлгодог байсан гэнэ билээ. Энэ бол бяцхан наргиа байв. Тэрбээр бага ангид сурч байхдаа л спортод элэгтэй, биеийн тамирын хичээлдээ дуртай нэгэн байсан гэдэг. Ингээд 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн төдийгүй хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг байжээ. Тэрбээр буудлагын спортоор хичээллээд гуравхан жилийн дараа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь түүний анхны медаль байсан ажээ. Харин сүүл сүүлдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Дэлхийн аваргын багийн болон хувийн хүрэл, Азийн аваргын хүрэл, мөн Азийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний анхны олимп болох “Атланта 96”-аас айрагдаж, амжилтаа ахиулсан байна. Дараагийн олимп буюу Сиднейн олимпод хийн буудлагаар 9, спорт гар буугаар 6-д жагссан. “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас тэрбээр мөнгөн медаль хүрсэн. Гэхдээ бараг л алтан медаль байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь түүний буу гацаагүй бол шүү дээ. Одоо түүнийг Лондонгоос медаль авахыг монголчууд хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан