Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав Хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

Арабын Бүгд Найрамдах Египт улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб

Тайландын Ванп улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон

Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун

Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нарыг хүлээн авч уулзаад, юун түрүүнд хавсран суугаа улс бүрээсээ Монгол Улстай харилцаагаа бүх түвшинд дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүссэн юм. Мөн хавсран суугаа улс нь БНСУ, БНХАУ зэрэг Монголд ойрхон байрлах улсууд байгаа нь хоёр улсын харилцааг өргөжин, хөгжүүлэхэд илүү дөхөм гэдгийг онцлон тэмдэглэв.

Арабын Бүгд Найрамдах Египт улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб

Тайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон

Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун гэргийн хамт

Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб

Мөн Элчин сайд нартай аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, түүх, соёлын чиглэлээр хамртран ажиллах бүрэн боломжтой Гэгээн Ширээт улсаас Монголын Эзэнт гүрний үеийн түүхтэй холбоотой захидал, бичгийн өвийг Монгол Улсад авчирах асуудлаар ярилцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан