Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав Хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөвшөөрлийг цуцалжээ Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна

МАН-ын Бага хурал өнөөдөр /2018.09.21/ 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд болох гэж байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаа өгснөөс хойш нийслэлийн МАН-ын даргын үүргийг хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэж буй. намын дүрмийн дагуу нийслэлийн намын хорооны даргыг нийслэлийн Бага хурлаар сонгох учиртай ч хэд хэдэн удаа товлогдсон ч хойшлогдсон.

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын хамгийн чухал шийдвэр бол Ц.Сандуйг хэн орлох, 2020 оны сонгуульд нийслэлийн намыг хэн толгойлж орох вэ гэдэг чухал сонголттой.  Шинэ даргыг Удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу МАН-ын дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын даргыг Бага хуралд оролцож буй саналын эрх бүхий төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж тодруулна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой болтол хуралдаж, хуралдаанд нийт 15 гишүүн оролцжээ. Нийслэлийн намын хорооны даргад Хотын дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон Хотын дарга асан Ц.Батбаяр нар нэр дэвших нь гэж байсан. Гэвч экс хотын дарга Ц.Батбаяр намын Удирдах зөвлөлдөө нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгүй гэдгээ хэлжээ. Тиймээс Удирдах зөвлөлийн гишүүд нууц санал хураалт явуулж, олонхnaн санал буюу есөн гишүүн С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Ийнхүү нийслэлийн МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс санал болгосноор С.Батболд нэр дэвшиж, өрсөлдөнө. Гэхдээ Бага хурлын үеэр заалнаас хэн ч нэр дэвших эрхтэй байдаг. Тиймээс МАН-ын Бага хурал “ширүүхэн” болж өнгөрөх бололтой.

Бага хуралд нийт 369 төлөөлөгч оролцоно. Нийслэлд намын анхан шатны нэгж болох МАН-ын 152 үүр байдаг. Эдгээр үүрүүд тус бүр 1-2  саналын эрх бүхий төлөөлөгчийг Бага хуралд оролцуулж буй.  Төлөөлөгчийг сонгохдоо анхан шатны үүрүүд дээр тодорхой  байдлаар өрсөлдөж, саналын давуу эрх авсан нь мандат авдаг талаар МАН-ын гишүүд онцолдог. Харин намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нийт 80 хүнд шууд байдлаар квот олгож, мандатаар Бага хуралд оролцохоор болсон. Эдгээр хүмүүс нь намын зарим удирдлага болон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч болон зарим намын үүрийн дарга нараас бүрдсэн 80 квотын төлөөлөгчид оролцох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан