Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав Хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Ерөнхий сайд Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд тус улсын засгийн газрын агентлаг Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах  ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Мянганы сорилтын сангийн усны асуудал хариуцсан Кумар Ранган хэлэхдээ “Улаанбаатар хотын усны хангамж сэтгэл зовоох түвшинд хүрсэн. Оршин суугчид газрын гадарга болоод гүний усны нөөцийг өнөөгийн аргачлалаараа ашигласаар байвал 20 хүрэхгүй жилийн нөөц байна. Ундны болон хэрэглээний усны гол эх үүсвэр Туул голын урсац хэвийн хэмжээнээс хэд дахин багасах  төлөвтэй байна. Иймд Мянганы сорилтын корпораци 350 сая америк долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсын нийслэл хотын ус хангамжийн асуудлыг таван жилийн хугацаанд иж бүрнээр шийдэх төсөлд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт олон талын эерэг нөлөөг үзүүлэх болно гэдэгт найдаж байна гэв.

Төслийг 2019-2023 онд гурван үе шаттай хэрэгжүүлнэ. 50 цэгт газрын гүнд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлж, шүүх төхөөрөмж суурилуулна. Ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, саарал усыг дулааны цахилгаан станцад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. ДЦС-ын жилийн хэрэгцээнд 15 сая метр/куб саарал ус нэвтрүүлэх боломжтой болно. Усан хангамжийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоно. Гэр хорооллын ундны усны худагт цэвэршүүлэх технологи болон хэрэглээний  систем суурилуулж, нөөцийг 70 сая метр кубээр нэмэх боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан