Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
“АЙБА” буруу шүүсэн шүүгчдэдээ арга хэмжээ авч эхэллээ
Шүүгчийн луйвар, будлиан хамгийн их ордог спортын төрөл бол маргаан байхгүй бокс. Лондонгийн татамид шүүгчид мөн л авлигын хэрэгт орооцолдож өнөөх луйваар хийсээр. Гэхдээ АЙБА буюу Олон улсын боксын холбооноос шүүгчдийн энэ байдлыг зогсоож арга хэмжээ авч эхэллээ. 56кг-д Японы боксчин Сатоши Шимицу  Азербайжены боксчин Магомед Абдулхамидовтой тоглосон. Япон боксчин өрсөлдөгчөө гуравдугаар үед  зургаан удаа оновчтой довтолгоогоор унагаасан боловч  Туркменистаны шүүгч Ишангули Меретниязов тоолохгүйгээр тоглолтыг үргэлжлүүлж тоглолтын төгсгөлд 22:17 харьцаагаар Азербайжаны боксчинг ялагчаар тодруулсан юм. Японы боксчин итгэл төгс ялалт авах байсан учраас шүүлтийг эсэргүүцэж тэмцээнийг зохион байгуулагчдад гомдол гаргаснаар шүүгчдийг олимпын тоглолтоос шууд хасжээ. Мөн АЙБА-гийн  техникийн комиссийн гишүүн Азербайжаны иргэн Агхажан Агиевийг мөн олимпын тоглолтоос холдуулж нутаг нь буцааж Японы боксчинг ялагчаар тодруулсан юм. Хүнд жинд Ираны боксчин Али Мазахери  Кубын боксчин Хосе Лардуэт Гоместой тулалдаж торгуулиар ялагдал хүлээсэн билээ. Иранчуудын дэвжээний шүүгчээр ажилласан Германы Франк Шамахыг буруутгасан бөгөөд техникийн зөвлөл үүнийг хянаж үзсэний дараа Герман шүүгчид таван өдөр тэмцээнийг шүүх эрхийг хассан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан