Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Гавьяатууд хүрэл медалийн төлөө рингэнд гарна
Зуны XXX буюу Лондонгийн олимпын наадам эхлээд тэмцээн уралдаан талдаа орж байна. Манай шигшээ багийн тамирчдаас 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж буй. Жүдо бөхийн шигшээ багийн есөн тамирчнаас эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол 2008 оны Бээжингийн олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр шигшээд дэлхийн аварга БНСУ-ын жүдоч Хван Хитэй барилдаж юүко үнэлгээгээр ялж, Лондонгийн олимпын мөнгөн медалийг өөрийн, Монголынх болгож чадсан. Ингэснээр алтан медалийн төлөө 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Тагир Хайбулаевтай өрсөлдөж ялагдал хүлээн олимпын хос медальтан болсон юм.
Мөн буудлага спорт, байт харваа, усан сэлэлтийн тамирчид тэмцээнээ өндөрлүүлж, ширэн бээлийтнүүдийн төлөөлөл болсон шилдэг тамирчид маань олимпын рингэнд тулалдаанаа үргэлжлүүллээ. Лондонгийн олимпын наадмын рингэнд хамгийн түрүүнд ОУХМ Н.Түвшинбат 69 кг-д Габоны тамирчин Янник Миумба Мбемитэй тэмцээнээ эхлүүлж эхний үе 5:1, 6:1, 6:2, буюу 17:4 харьцаатай илт давуу буулган авсан. Тэрээр дараагийн тоглолтоо Францын тамирчин Алексис Вастинтай хийсэн ч ялагдал хүлээн олимпын наадмыг өндөрлүүлэв.
Харин олимпын эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбын хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёр дахь тоглолтдоо Энэтхэгийн ширэн бээлийтэн Девендро Сингх Лаишрамтай хийн мөн л ялагдаж олимпын наадмыг орхилоо.
Ингэснээр үлдсэн хоёр ширэн бээлийтэн буюу Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарт найдлага тавих л үлдлээ. Тэдний тоглолтыг эргэн сануулахад, Н.Төгсцогт 52 кг-д тулалдаж эхний тойрогт Азербайжаны ширэн бээлийтэн Элвин Мамишзадатай тулалдаж 18:11 харьцаатай илт илүүрхсэн бол түүний дараа Бээжингийн олимпын хүрэл, 2007 оны дэлхийн аваргын мөн хүрэл медальт Италийн боксчин Винчензо Пикардитай тоглож 16:17 харьцаатай буулган авч Итали, олимп дэлхийн аваргын хүрэл медальт тамирчинтай тулалдаж мөн л нэг онооны зөрүүгээр ялж хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Түүний дараагийн тоглолт маргааш болно.
Харин У.Мөнх-Эрдэнийн хувьд эхний тоглолтод Чехийн тамирчин Зданек Хладектэй учраа таарч илт давуу 20:13-аар ялсан бол удаахь тоглолтод Маврикийн ширэн бээлийтэн Рикарно Колинтой тоглон 15:12 харьцаатай ялж хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. Түүний ээлжит тоглолт манай цагаар энэ сарын 9-ний үүрээр буюу 05:00 цагт болох юм. Харин үлдсэн тамирчдын хувьд марафон гүйгч ОУХМ Б.Отгонбаяр өчигдөр тэмцээнээ эхлүүлсэн ч дугаар шилжих мөчид тэмцээн эхлээгүй байв. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд өрсөлдөх Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэмцээний сүүлийн өдрүүдэд буюу 12-нд уралдаж, чөлөөт бөхийн шигшээ багийн найман тамирчид энэ сарын 8-наас тэмцээнээ эхлүүлнэ.

0 Сэтгэгдэл