Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Манай боксчид Бакүгийн хүрэл медальтнуудтай тоглоно

ОУХМ, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөөх тулаанаа олимпын наадмыг зохион байгуулагч эзэн орны боксчинтой хийнэ. Английн Томас Сталкерын сайтуудаар “Дэлхийн төвшинд үнэлэгдсэн Томас Сталкер 2011 оны Бакугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүрэл медаль авчээ. Тэрээр тивийн аварга, Хамтын нөхөрлөлийн наадмын аварга учир багтаа хамгийн туршлагатай тамирчин. Ливерпулийн 28 настай тамирчин маань битүү хамгаалалт, өрөлттэй тоглодог боксчин Лондонд бүхнээ гаргахын тулд өөрийн бүх л амьдралаа зориулж байгаа гэнэ...” хэмээн бичжээ. Чац өндөртэй энэхүү тамирчны эсрэг У.Мөнх-Эрдэнэ гавьяат болон боксын шигшээ багийнхан дасгалжуулагч нар хэрхэн тоглох тактикаа аль хэдийнэ зэхээ биз ээ. 52 кг-д Н.Төгсцогт медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальтай Узбекстаны Жасурбек Латиповтой үзэлцэнэ. Хоёр залуугийн олимпын медалийн төлөөх маргааш 03.45-д болно. Манай хоёр боксчид Бакүгийн дэлхийн аваргын хүрэл медальтнуудтай ийн учраа таарчээ.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан