Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Олимпод оролцохоор ирсэн Камеруны долоон тамирчин алга болжээ
Камеруны багийн долоон тамирчин Лондонгийн олимпын хотхон дахь байрнаасаа сураггүй алга болжээ. Алга болсон тамирчдын дотор таван боксчин, усанд сэлэлтийн нэг тамирчин , хөл бөмбөгийн нэг тоглогч байгаа аж.  Өнгөрсөн амралтын өдрөөс хойш сураггүй болсон тамирчдыг Их Британиас орогнол хүсэхийн тулд баг тамирчдаасаа салж явсан байх гэж Камеруны багийн ахлагч Дэвид Ожон мэдэгджээ. Камеруны олимпын баг тамирчид 59 хүний бүрэлдэхүүнтэй Лондонд ирснээс 28 нь гэртээ харьж, одоо 24 нь үлдээд байгаагаас ийнхүү долоо нь сураггүй болчихоод байна. Тэдэнд олгосон Их Британийн виз ирэх арваннэгдүгээр сар хүртэл хүчинтэй ажээ.
Камеруны тамирчдаас өмнө Суданы гурван тамирчин тэмцээн уралдаандаа ч оролцоогүй байхдаа сураггүй алга болсон юм. Тэдний нэг нь Их Британиас орогнол хүссэн өргөдлөө аль хэдийнэ гаргаад байгаа бол хоёр нь мөн хүсэлт тавихаар бэлтгэж байгаа гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан