Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Н.Төгсцогт маргааш өглөө гэртээ ирнэ
“Хүн алсаас бурхан хайдаггүй юм. Хүн өөрөө бурхан юм шүү. Миний хүү зоригтой байгаарай. Зориг бүхнийг дийлнэ. Хичээгээрэй” гэж хэлсэн эмээгийнхээ үгэнд урамшин Лондонг зорьсон хүү жаахан чамлангуй сэтгэлээр гардсан олимпын мөнгөн медалиа зүүгээд маргааш өглөө 05.30 минутад эх орондоо ирнэ. Н.Төгсцогт бол “жаахан” хүү. Эмээдээ, ээждээ, аавдаа тэр жаахан хүү нь. Харин Монгол гэсэн нэрийг өмнөө барьж, зүрхэндээ төрийнхөө далбааг тээсэн цагт тэр том хүү.
Ямар ч байсан эмээдээ амласнаар тэр Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсан. Түүний харамссан зүйл бол төрийнхөө дууллыг эгшиглүүлж чадаагүйд л байгаа юм. Хар багаасаа эмээгийнхээ өвөрт эрхэлж өссөн юм болохоор хамгийн түрүүнд эмээдээ л яардаг Төгсцогт маань ямар ч байсан Монголын хүү гэдгээ бататгаж, Монгол гэдэг нэрийг дэлхийд дуурсгаж яваа эр.
Маргааш түүнийг эмээтэй нь, ээжтэй нь хамт Монголын ард түмэн тосно. Монголын газар шорооны дээж шингэсэн эрдэнэс хүзүүнд нь гялалзсан хүүгээрээ Монгол түмэн бахархаж байгаа юм шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан