Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Ширэн бээлийтнүүд эх орондоо ирлээ


Лондонгийн олимпын рингэнд манай дөрвөн ширэн бээлийтэн хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 64 кг-д тулалдсан Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 52 кг-д гарсан Н.Төгсцогт мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Дэлхийд сүр хүчээ гайхуулсан алтын дайтай мөнгө, хүрэл медальтнууд болон 49 кг-д хүч үзсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 69 кг-д тулалдсан ОУХМ Б.Түвшинбат нар өнөөдөр өглөө 5.40 минутад Буянт –Ухаа дахь  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэднийг Биеийн тамир спортын газрын удирдлагууд болон Монголын олимпын боксын холбооны төлөөлөгчид, ар гэр, төрөл төрөгсөд нь угтан авсан юм. Олимпоос медаль хүртсэн боксчид маань нисэх онгоцны буудлаас шууд төв талбайдаа ирж хүндэтгэл үзүүлсэн юм. 



Түүнчлэн амжилтын эхлэл нь тавигдсан Спортын төв ордны бэлтгэлийн танхимдаа ирж ёслон, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд сэтгэгдэлээсээ хуваалцлаа. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Гучин –Ус сумын нутгийн зөвлөлөөс Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүүгээр сэтгэлийн бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад У.Мөнх-Эрдэнийн хувьд AIBA буюу олон улсын боксын  холбооны бүхий л тэмцээн уралдаанаас медаль хүртсэн манай улсын анхны тамирчин болж байгаа юм.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан