Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Чулуун овооны замыг танигдахгүй болтол өөрчилнө гэлээ
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон – Чулуун овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг шинэчлэх ажил эхэллээ. “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр их засварт орж буй уг зам нь 1986-1987 онд анх тролейбусны нэгдүгээр ээлжээр баригдсан, их засвар огт хийгдэж байгаагүй аж. Урьд жилүүдэд урсгал засвар хийдэг ч, энэ жил замыг шинэчлэхтэй холбогдуулан засварыг төсөвт суулгаагүй тул зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан гэнэ. Тиймээс замын хаасан хэсэгт суурь, суурь асфальтан хучилт хийж, замын хөдөлгөөнийг нээх юм. Өөрөөр хэлбэл, өнгөн асфальт хучилтыг нь авалгүй авто машин зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ хэмээн гүйцэтгэгчээр ажиллаж буй "Ялгуусан" ХХК-ийнхан мэдэгдлээ. Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км хэсгийн замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 20-ны 07:00 цаг хүртэл хязгаарлах юм.
Хайлаас-Долоон буудлын зам нээгдэв
Хайлаастын уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замыг өнөөдөр нээлээ. Замыг "Эко тогтол" ХХК “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр бүрэн шинэчлэн засварласан юм. Авто замын шинэчлэлтийн зэрэгцээ холбоо, цахилгааны шугам сүлжээний нөөц сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусган замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нь нээсэн байна. Харин явган хүний замын ажлыг ирэх аравдугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэх гэнэ. Үүнээс өмнө 1989 онд уг замыг өргөтгөн шинэчилж байсан бөгөөд өдийг хүртэл зөвхөн урсгал засвар хийж байжээ.
Сүхбаатарын гудамжны зам маргааш ашиглалтад орно
1960 онд гүн нэвтэлгээний аргаар барьж байсан Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварын зам шинэчлэгдэж, энэ сарын 14-нд авто замын хөдөлгөөнийг нь нээсэн. Харин уулзвараас хойш 260 метр хэсэгт буюу Сүхбаатар дүүргийн урдуурх авто замын хучилтыг өнөөдөр хийж байна. Энэ замын доогуур дулааны шугамын шинэчлэлт, холбооны сувагчлал, одоо байгаа сувагчлалыг доошлуулах, цахилгааны шугамын сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг цогцоор нь хийжээ. Иймд замын хөдөлгөөнийг маргааш нээнэ. Уг замын гүйцэтгэгчээр "Наранбулаг Хан" ХХК ажиллаж байгаа юм.
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон – Чулуун овоо – Троллейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замыг шинэчлэх ажил эхэллээ. “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр их засварт орж буй уг зам нь 1986-1987 онд анх тролейбусны нэгдүгээр ээлжээр баригдсан, их засвар огт хийгдэж байгаагүй аж. Урьд жилүүдэд урсгал засвар хийдэг ч, энэ жил замыг шинэчлэхтэй холбогдуулан засварыг төсөвт суулгаагүй тул зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсан гэнэ. Тиймээс замын хаасан хэсэгт суурь, суурь асфальтан хучилт хийж, замын хөдөлгөөнийг нээх юм. Өөрөөр хэлбэл, өнгөн асфальт хучилтыг нь авалгүй авто машин зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ хэмээн гүйцэтгэгчээр ажиллаж буй "Ялгуусан" ХХК-ийнхан мэдэгдлээ. Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км хэсгийн замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 20-ны 07:00 цаг хүртэл хязгаарлах юм. Хайлаас-Долоон буудлын зам нээгдэв
Хайлаастын уулзвараас 7 буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замыг өнөөдөр нээлээ. Замыг "Эко тогтол" ХХК “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр бүрэн шинэчлэн засварласан юм. Авто замын шинэчлэлтийн зэрэгцээ холбоо, цахилгааны шугам сүлжээний нөөц сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг дуусган замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нь нээсэн байна. Харин явган хүний замын ажлыг ирэх аравдугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэх гэнэ. Үүнээс өмнө 1989 онд уг замыг өргөтгөн шинэчилж байсан бөгөөд өдийг хүртэл зөвхөн урсгал засвар хийж байжээ.
Сүхбаатарын гудамжны зам маргааш ашиглалтад орно
1960 онд гүн нэвтэлгээний аргаар барьж байсан Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварын зам шинэчлэгдэж, энэ сарын 14-нд авто замын хөдөлгөөнийг нь нээсэн. Харин уулзвараас хойш 260 метр хэсэгт буюу Сүхбаатар дүүргийн урдуурх авто замын хучилтыг өнөөдөр хийж байна. Энэ замын доогуур дулааны шугамын шинэчлэлт, холбооны сувагчлал, одоо байгаа сувагчлалыг доошлуулах, цахилгааны шугамын сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажлыг цогцоор нь хийжээ. Иймд замын хөдөлгөөнийг маргааш нээнэ. Уг замын гүйцэтгэгчээр "Наранбулаг Хан" ХХК ажиллаж байгаа юм.
Т.Оюун
0 Сэтгэгдэл























