Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Цукерберг нэг өдрийн дотор 600 сая доллар алджээ
Facebook-ийн хувьцааны үнэ огцом унаснаас болж ерөнхий захирал Марк Цукербергийн хөрөнгө ганц өдрийн дотор 600 сая доллараар багассан тухай Bloomberg агентлаг мэдээлж байна. Өдгөө 28 настай Цукербергийн хөрөнгө өнөөдрийн байдлаар 10,2 тэрбум доллар байгаа юм.   Facebook-ийн хувьцааг IPO хийснээс хойш Цукербергийн хөрөнгө хэзээ ч ийм бага байгаагүй юм байна. 

Facebook 5-р сарын 18-нд хувьцаагаа IPO хийж арилжиж эхэлсэн бөгөөд нэгж хувьцааны үнийг 38 доллараар тогтоож байсан бол өчигдөр хувьцааны үнэ буурч 19,69 доллар хүрчээ. Facebook-ийн хувьцааны үнэ сүүлийн гурван сарын дотор нэлээд унаад байгаа юм. Тухайлбал, Facebook-ийн 133,7 сая хувьцааг эзэмшиж байдаг Дастин Московиц гэхэд л гурван сарын дотор 2,4 тэрбум доллаар, 22 сая хувьцааг эзэмшдэг Кристофер Хьюз 400 сая доллараа алджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан