Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Тендер цэгцлэх агетлагийн сургаар...
Төсвийн мөнгийг хэдэн сая, тэрбумаар нь идэх, төрөөс төрсөн тэрбумтны тоог нэмэх шалгарсан арга бол тендер. Тиймдээ ч тендертэй холбоотой хэрэг, маргаан тасардаггүй. Тендерээс болж “Бүгд найрамдах” уншуулсан албан тушаалтан ч цөөнгүй. Хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулж буй нь ч байна.
Тендертэй холбоотой хууль бус үйлдэл, хэрэг, маргааныг цэгцлэх, цаашид гаргахгүй байхын тулд өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргах төвшнийхөн их ярьсан ч, ажил хэрэг болгоогүй өдийг хүрэв.

Харин үүнийг цэгцлэх асуудал энэ жилээс л ажил хэрэг болох нь. Учир нь, Ерөнхий сайд Н.Алтанхуяг уржигдар тендер зарладаг агентлаг байгуулж, Шадар сайдад хариуцуулахаар болсноо мэдэгдлээ. Хамтарч Засгийн газар байгуулж буй намууд яамдын тоог нэмж, агентлагуудаа цөөрүүлэхээр болоод буй. Уг ажлынхаа хүрээнд тендер зарладаг нэг агентлаг нэмж байгуулахаар тохирчээ. Энэ сургаар зарим яам, агентлагийнхан ашгүй бидний ачаа жаахан ч атугай багасах нь гэж баярлаж байгаа бол, тендерийг мөнгө болгож хардаг сайд, дарга нарын хувьд харамсалтай л санагдаж буй биз. Яам, агентлагууд аравдугаар сарын 1-нээс эхэлж тендер зарлахгүй. Өөрөөр хэлбэл, тендер зарлах, шалгаруулах, дүгнэх ажлыг тендер зарладаг агентлаг хариуцна. Харин захиалагч нь яам, бусад агентлаг, газар байна.
Мэдээж, энэ ажлыг Тендерийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гүйцэтгэнэ. Гэтэл эдгээр хуулийг хэрэгжүүлдэггүй яам, агентлагийн сайд, дарга нар ч манайд бий.

Тэр ч бүү хэл, төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нь тендер шалгаруулах үйл явцад хөндлөнгөөс оролцож будлиантуулах, “тэг”, “ингэ”, “тийм компанийг шалгаруул” гэх мэтээр тушаал, заавар өгдөг нь ч нууц биш болсон. Тендерийн тухай хуульд тендертэй холбоотой гомдол, саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүлээж авахаар тусгасан. Тиймээс тус газарт энэ оны эхний таван сарын байдлаар тендертэй холбоотой 61 гомдол иржээ. Үүнээс үзэхэд, тендертэй холбоотой гомдол, саналын олонхи нь сайд, дарга нартай холбоотой байсан гэнэ. Тэглээ гээд хариуцлага үүрээгүй нь ч илхэн. ШӨХТГ нь тухайн гомдлуудыг хянаад гаргасан алдаагаа залруул гэсэн утгатай албан бичиг тухайн яам, агентлаг руу илгээдэг аж. Түүнчлэн төрийн мөнгөөр зарлаж байгаа хоёр тендер тутмын нэг нь будлиантсаны улмаас цуцлагдаж байгааг ч хэлэх албаны хүн байна.

Тендерийн тухай хуульд зааснаар хамгийн бага санал ирүүлснийг нь ялагчаар тодруулдаг. Гэтэл хямд өртгөөр барилга барьж, зам тавьж байна гээд чанаргүй, ганц жилийн насгүй зүйл хийдэг нь   сонгодог жишиг болсон. Өнөөх барилга, зам нь жил ч болоогүй байж  эвдэрч, хэмхэрч иргэдийг бухимдуулна. Буянт-Ухаа олон улсын нисэх буудлыг барьж байгуулахад 50 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан гэдэг. Гэтэл Хөх хотод Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлаас дөрөв дахин том нисэх буудлыг 18 сая ам.доллараар барьсан тухай УИХ-ын чуулганы танхимд жилийн өмнө гишүүд жишээ тэтэн ярьж байсан удаатай. Үүнээс харахад, тендерт оролцож байгаа компаниуд улсын хөгжлөө бодож, хариуцсан ажлаа чанартай хийхээс илүүтэй ашгийн хойноос хөөцөлдөж буй нь илт. Тендерт ялсан атлаа ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, чанаргүй бараа, үйлчилгээ хийсэн тохиолдолд хариуцлага тооцдоггүй нь, төсвийн хөрөнгийг үргүй зарах, завших үйлдлийг өөгшүүлдэг гэнэ. Ийм байхад төрийн ажил, улсын хөгжил яаж урагшлах вэ дээ.
Ийм хариуцлагагүй компа­ниу­дыг бүртгэж, хар данс үүсгэх тогтолцоо манайд байдаггүй гэдгийг ч албаныхан хэлсэн юм. Гадаадын зарим улс орнуудад тендер авчихаад тэрийгээ хугацаандаа гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй, чанаргүй бараа, үйлчилгээ нийлүүлсэн тохиолдолд дараагийн удаа тендерт оролцох эрхийг нь шууд хасдаг аж. Бүр ийм компаниудын нэрсийг жагсааж, хар данс хөтөлдөг байна.  
Авлигатай тэмцэх газарт л гэхэд тендертэй холбоотой иргэдээс ирүүлэх гомдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Тус газрынхан энэ он гарснаас хойш арав орчим, аймаг дүүргийн Засаг даргыг шалгасан. Тэдний зарим нь тендерийн асуудлаас болж аавын хаалга татсан бол удахгүй шүүгдэгчийн ширээний ард суухаар зэхэж буй Засаг  дарга ч байна. Тендер нэрээр улсын хөрөнгөөр халаасаа түнтийлгэсэн эрхмүүдэд шүүхээс дээд тал нь дөрвөн жил хорих ял оноосон байх жишээтэй. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд Чингэлтэй дүүргийн шүүхээс ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт гурван жил зургаан сар хорих ял оноолоо. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер зарлахгүйгээр байгууллагадаа машин худалдаж авсан, их засварын ажил хийлгэж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан юм. Тэднийг дөрвөн он дамжин шалгасны эцэст ингэж шийтгэлээ. Мөн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр ч тендер зарлалгүй, хувийн компаниараа орон нутагт гүүр, барилга бариулах, зам тавиулах зэрэг ажил хийлгүүлж, төсвийн мөнгө завшсан хэрэгт унасан. Түүнд шүүх дөрвөн жил хорих ял оноосон билээ. АТГ-ынхан Ховд аймгийн Засаг дарга Г.Нямгаваад ч тендертэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэчихээд шалгаж буй. Энэ мэтчилэн жишээ олныг дурдаж болох ч ингээд цэглэе.

Ингэж хууль хяналтынхан шалгаж, холбогдогчдод нь хариуцлага тооцож байгаа ч жил ирэх тусам тендертэй холбоотой хэрэг, маргаан буурахгүй байгаа нь хачирхалтай. Дээр өгүүлсэнчлэн хамгийн бага үнийн саналаар өнгөлөн далдалж, олон сая, тэрбумаар тоологдох ашиг унадаг болохоор ч тэр байх.
Шинээр тендер хариуцах  бие даасан агентлаг байгуулж, эмх замбараагаа алдсан эл асуудлыг хэрхэн цэгцлэхийг харах л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан