Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Махны үнэ буурчээ

Махны үнэ буурлаа” гэсэн чихэнд чимэгтэй үг сонсогдох болов. “Их, бага нь хамаагүй ч буурч л байвал яамай даа” гэж бодлоо. Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар үхрийн цул махны үнэ дунджаар 275, ястай махны үнэ 407 төгрөгөөр буурчээ. Мөн хонины цул махны үнэ 217, ястай нь 225 төгрөгөөр буурсан гэнэ. Энэ мэдээлэл бодит байдалтай хэр нийцэж байгааг мэдэхээр “Баянзүрх худалдааны төв”-ийг зорилоо.
Үхрийн ястай мах кг нь 7300 төгрөг, цул нь үүнээс даруй 1000 төгрөгөөр илүү үнэтэй байв. Гэхдээ нэгэн гайхмаар зүйл нь үхрийн гуяны цул мах кг нь 9500 төгрөгөөр худалдаалж байсан юм. Тэгэхээр амттай, сайн мах идье гэвэл мөнгө хайрлахгүй зарцуулахаас өөр аргагүй нь. Харин хонины цул мах кг нь 6000-6200 төгрөгийн ханштай байна. Адууны мах гэхэд хямд нь кг нь 6000, ямааных 6800 төгрөгөөс эхэлж байв. Махны худалдаачид ч “махны үнэ 200 гаруй төгрөгөөр буурсан” гэж ярьж байлаа. Гэхдээ энэ тоо өдөр бүр өөрчлөгдөж, байнга хэлбэлзэж байдаг гэнэ.
Шинэ хичээлийн жил хаяанд тулж, монгол орны өнцөг булан бүрээс оюутан залуус ирэх цаг болж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр, хоолны мөнгө гээд тоо тоймгүй олон асуудлыг нуруундаа үүрч аргагүй эрхэнд хэдэн малаа махлах нь махлаж, туух нь тууж хот зорино. Угаас 9-10 дугаар сар гэдэг махны үнэ хямардаг үе. Гэвч энэ нь иргэдийн нуруун дахь эдийн засгийн дарамтаас нэг их хөнгөлж чадахгүй л байна. Статистикийн газрын мэдээлсэнээс ажиглахад өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал махны үнэ 65 хувиар өссөн байгаа юм. Гэвч жилийн өмнө махыг 5000 төгрөгт багтаагаад авчихдаг байсан бол өнөөдөр 9500 төгрөг гэдэг арай л харьцангуй тоо.
Шинэ ургацын ногоо худалдааны төвийн лангуун дээр өрөгдөөд эхэлчихжээ. Тийм боловч төмс, хүнсний ногооны хувьд онцын өөрчлөлт гараагүй байна. Долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 30-50 төгрөгөөр хямдарсан гэнэ. Тэгэхээр шинэ ургац хараахан худалдаанд гүйцэд нэвтэрч зах зээлийг эзэлж амжаагүй байгаа гэсэн үг гэнэ. Импортын төмснөөс үргэлж үнэтэй байдаг монгол төмс нэгж жин нь 1000 төгрөгийн үнэтэй байсан бол тэр дундаа буриад үрийн төмс илүү үнэтэйгээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байсан юм. Харин лууван, манжин кг нь 2000 төгрөг байгаа бол байцаа 1000 төгрөгөөр зарж байв. Гэхдээ захын гадна 1200 төгрөгөөр шинэ ургацын лууван зарж байхтай тааралдсан юм.
Бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт гараагүй байна. Тухайлбал “Баянзүрх” худалдааны төвд “Алтан тариа”-н нэг киллограмм дээд гурил 850, нэгдүгээр зэргийн гурил 750 төгрөг байсан бол цагаан будаа кг нь 1600 төгрөгийн үнэтэй байлаа.

Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл