Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
24 эмч БНХАУ-д суралцана

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яамнаас Монгол Улсын эмч мэргэжилтнүүдэд зориулсан Бэлгийн замаар дамжих халдвар болон халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээрх сургалт нь 2019 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Хөх хотод зохион байгуулагдах бөгөөд уг сургалтад хамрагдахаар нийслэл болон орон нутгийн нийт 24 эмч мэргэжилтнүүдийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ БНХАУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас зохион байгуулдаг 3 долоо хоногийн сургалтад жил бүр олон тооны Монгол эмч мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалтад оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг Хятадын тал бүрэн хариуцдаг юм.

Эдгээр сургалтын хүрээнд 2015-2018 онд нийт 77 эмч мэргэжилтнүүд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан, элэг цөсний эмгэг болон халдварт өвчний чиглэлээрх сургалтад хамрагдсан. 

2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэгийн чиглэлээр 25 эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдаад байна. Эцэст нь хэлэхэд эдгээр сургалтууд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний нөөцийг бэхжүүлж чадавхжуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн тул хүний газар нэрээ бодож хичээнгүйлэн суралцаарай гэж захиж хэлмээр байна гэв.

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм.

Сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлтийг манай ЭМЯ-наас гаргасны дагуу 2018 оноос эхлэн сургалтыг монгол хэл дээр зохион байгуулж байна.
Сургалтад хамрагдсан эмч нар маань өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан