
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Консулын хэлтсийн дарга Эрин Робинсон, Эдийн засгийн хэлтсийн ажилтан Жонн Конард тэргүүтэй бүрэлдэхүүн Завхан аймагт ажиллаж байна.
Бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагууд, байгууллагын дарга нар хүлээн авч, уулзлалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийнхаа дэд бүтэц, нийгэм, эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулж, Монгол Улс дахь АНУ-ын Энх тайвны корпусын англи хэлний багш нарыг Завхан аймагт нэмж ажиллуулах талаар хүсэлт гаргав.
Мөн АНУ-ын санхүүжилтээр Завхан аймагт хэрэгжсэн, хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгийн талаар ярилцлаа.
Энэ өдөр Элчин сайд Р.Буанган болон ажлын хэсэг аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Хөгжим бүжгийн коллеж, үйлдвэр аж ахуйн газруудад ажиллах ба “EPIC” төслийн багийнхантай уулзалт хийнэ.
























