Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангийн зүгээс “Азийн ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар инновацын төвийн номын санд 1 сая төгрөгний ном хандивлалаа. Мөн уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Азийн сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд, Авлигын гэмт хэргийг бууруулах, олон нийтэд түшиглэсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлэх, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн хөгжлийг дэмжиж, эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлт болон үндсэн эрх, аюулгүй байдлыг хангах, мөн байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт, хамгааллыг хөгжүүлэх, залуусын дуу хоолойг шийдвэр гаргах төвшинд хүргэх, залуучуудын оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан