Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Новосибирск хотын орлогч даргыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ОХУ-ын Новосибирск хотын орлогч дарга Шварцкопп Валерий Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Новосибирск хотын даргын зөвлөх Катюхин Александр Владимирович, Новосибирск хотын Үйлдвэрлэл, инноваци, бизнес эрхлэх газрын орлогч дарга, Хэрэглэгчдийн зах зээлийн хэлтсийн дарга Витухин Виталий Геннадьевич, Новосибирск хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Шумилов Олег Леонидович болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улаанбаатар, Новосибирск хотууд 2015 онд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжсөөр байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид хоёр хот аялал жуулчлал, боловсрол, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, соёлын арга хэмжээ болоод жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж харж байна.  Мөн танай хотын цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлье” хэмээв.

Новосибирск хотын орлогч дарга Шварцкопп Валерий Александрович “Манай хоёр хот ах, дүү найрамдалт харилцаа тогтоогоод дөрвөн жил болж байна. Нийслэл хотын 380 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцохоор хүрэлцэн ирсэн ч энэ үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ажил хэргийн уулзалт хийхэд бэлэн байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар санал солилцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан