Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Замын хөдөлгөөн болон уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн их ачаалалтай гэгддэг Баруун дөрвөн  замын уулзвар, Механик тээврийн сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулваруудын гэрлэн дохиололд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал:

  1. Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна.

Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн авто машины тоо 88%- иар буюу цагт 479 авто машин нэвтэрч байсан бол дээрх зохион байгуулалтыг хийснээр 766,2 авто машин  зорчих боломжтой болж байна.

  1. Механик тээврийн сургуулийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн өмнө нь хоёр эгнээгээр зохицуулагддаг байсан бол өөрчлөлт хийснээр гурван  эгнээгээр хөдөлгөөнд оролцдог болж хүлээлт багасна гэсэн тооцооллыг гаргасан байна.

  1. Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг. Тэгвэл  энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайваны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар  руу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэж орох боломжтой болсныг Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
zurgaar temdegleed uzuulj boldguimuu oilgoh ym alga
Хамгийн их уншсан