Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
УГТЭ зүрх, мэдрэлийн эмгэгүүдийг MRI аппаратаар оношлох боломжтой боллоо

Өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр анх удаа шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцийн 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байна.  Мөн энэ оны 06-р сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, ооншилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Дээрх 2 аппаратыг суурилуулахад нийт 4,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байсан. Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгүүдийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ тус эмнэлэг дээр үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй боллоо. Мөн Эмч, мэргэжилтнүүд маань хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан