Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1800 гаруй хүн бүртгүүлжээ

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт гэж өгдөг болсон. Төрийн албаны шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс цахимаар бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан байна. Энэ нь иргэдийг төрийн албанд шууд томилох шалгалт биш. Ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг юм.

 Ерөнхий шалгалтыг гурван чиглэлээр өгөх бөгөөд эдгээр гурван шалгалт тус бүртээ босго оноотой.

 Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын хоёр дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ. Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт /тухайн  албан тушаалын / өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой юм.

 Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заажээ. Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг 2019 оны аравдугаар сарын 1-30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар бүртгүүлж байгаа .  Бүртгэл дууссаны дараа Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан