Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

“Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм.

“Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд зориулаад өчигдрөөс www.U-money.mn вэб сайтыг үйлчилгээнд нэвтрүүлж байна. Вэд сайтын үйлчилгээний зорилго нь иргэдэд U money картны хэрэглээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болон бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм. Вэб сайтад гишүүнээр элсэж өөрийн хэрэглэж байгаа U money картын 16 оронтой дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой” гэлээ.

Энгийн болон хүүхдийн картаас гадна бусад байгууллагатай хамтран гаргасан NFC сим карт /Мобиком, Юнител, Скайтел/ болон Хаан банкны Citypass картуудыг ч холбож, төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой аж. Мөн гар утасныхаа сим картыг ашиглаж, нийтийн тээврээр зорчдог иргэдийн хувьд сим картан дээр байрлах дугаарыг ашиглаж бүртгүүлэх юм. Өмнө нь зөвхөн аппликейшнаар дамжуулан автобусны чиглэл болон буудлын мэдээллийг хардаг байсан бол одоо вэб сайтаас ч дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан