Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна
Улаанбаатар, Дарханы чиглэлийн замд чулуу үсрэх эрсдэлтэйг анхааруулав

Өвлийн улирал эхэлж, зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгаж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын улирал эхлэх хүртэл|түр хугацаагаар үндсэн замаар нээж байгаа юм.

Иймд тээврийн хөдөлгөөнд оролцогч, жолооч нарт дараах зөвлөмжийг мөрдөн замын хөдөлгөөнд оролцохыг албаны эх сурвалжаас хүргэж байна.

-Замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдгийн заалтыг чандлан мөрдөж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,

-Хуучин замын хучилтыг хуулж, шинээр хучилт хийгээгүй хэсэгт шороон далангаар зорчиж байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,

-Хөдөлгөөн түр нээж байгаа авто замын шинээр хийгдэж буй хэсэг нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай хучилтгүй байгаа мөн даваануудын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэх тул хурдаа тохируулах,

-Хуучин хучилттай авто замын ус өнгөрөх хоолойнуудыг шинэчилж байгаатай холбоотойгоор зарим хэсэгт шинээр тавигдсан хоолойн түвшин өндөр байгаа тул уг замаар зорчихдоо хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан