Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Иргэний ерөнхий хяналтын сонсгол явагдаж байна

“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа.

Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн  газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц гаргалгаа болж байна. Та бүхний өнөөдрийн хэлэлцүүлэгт өндөр амжилт хүсье” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан энэхүү нээлттэй сонсголд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн шинжээч судлаач Б.Авирмэд, Б.Дөлгөөн, Б.Энхбаатар, Ү.Амарбат нар сайжруулсан түлшний талаар олон талаас нь судалгаа, дүн шинжилгээ хийсэн бүтээлээрээ илтгэл тавьж байна. Нээлттэй хэлэлцүүлэг иргэдийн санал хүсэлтээр өнөөдөр 15 цаг хүрэл үргэлжилнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан