Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
 УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нарт баяр хүргэжээ

 ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.

ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны  парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм.

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцсон байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэдний энэ амжилтыг өндрөөр үнэлж, баяр хүргэв. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

    ОХУ-ын Төрийн Дум “Олон улсын парламентын наадам”-ыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд парламент хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгод уг наадам чиглэдэг ажээ.

   Парламентын наадмын хөтөлбөр спорт, албан ёсны, урлаг соёлын гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагддаг юм байна. Спортын хөтөлбөрт  шатар, бильярд, мини-хөлбөмбөг, газрын болон ширээний теннис, бадминтон багтдаг. Энэ жилийн наадамд Хүндэт зочноор дэлхийн шатрын гурван удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт Анатолий Карпов, олимп, дэлхийн олон удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт хоккейчин Вячеслав Третьяк нарын зэрэг алдартнууд оролцсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан