Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна
Иргэд, олон нийтийн санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид нийт таван багийн долоон бүтээл ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж, иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж, нэгдсэн дүнгээ гаргана.

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төслийн уралдаанд төлөвлөлтийн шийдлийг оновчтой тогтоосон, үндэсний хэв шинжийг орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул өөрт таалагдсан бүтээлдээ доорх хаягаар орж саналаа өгнө үү.

http://uda.ub.gov.mn/?p=6856&_thumbnail_id=6569

 

1 Сэтгэгдэл
БАЙРШИЛ ДЭЭР НЬ ИРГЭДЭЭС САНАЛ ЗААВАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ. ШИЙДЛИЙГ НЬ ХАРИН МЭРГЭЖЛИЙН ИХ МЭДЭГЧ НАРААС АВААД ЯВААЧ. БҮХ ЗҮЙЛЭЭ ИРГЭДЭЭС АВНА ГЭЭД ЦААНА НЬ ДАНДАА ЛУЙВАР ХИЙХ ХАЛХАВЧ БОЛГОЖ АШИГЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
Хамгийн их уншсан