Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн АШТ-д манай улсаас 8 тамирчин оролцож байна
“Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ"-ний жил болгон зарласантай холбогдуулан нийт 894.496 өрх үдэш бүр хүүхэддээ үлгэр ярьж өгөхийг уриалах юм.

Үлгэрч ээж аавуудын өдрөөр ЕБС-ийн нийт 593.200 сурагч, цэцэрлэгийн 261.354 хүүхэд ээж аав, ах эгчдээ үлгэр ярьж өгөхийг хүссэн захидал бичиж оролцох бөгөөд фэйсбүүк хэрэглэгч бүр үлгэрийг сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллага үлгэрээр эфирээ нээж хаах, үүрэн телефоны оператор компаниуд олон нийтэд зурвас явуулах, цаашид аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвөөс Үлгэрч ээж аавуудын 1 сарын аян болгон өрнүүлнэ.

Судалгаанаас үзэхэд 2018 оны байдлаар Монгол Улсад үүрэн холбооны хэрэглэгч 3,886,167, дата хэрэглэгч 2,625,685, ухаалаг утас хэрэглэгч 2,439,236 мөн интернэт хэрэглэгчийн тоо 2,910,000 байна. Монгол Улсад 15-60 насны 10 хүн тутамын 8 нь буюу 1.7 сая хүн ямар нэгэн хэлбэрээр сошиал медиа ашиглаж байна. Сүүлийн 5 жилд 338 хүүхэд дэлгэцийн донтох өвчнөөс болоод сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Иймд цахим хэрэглээг бууруулж хүүхдэдээ үлгэр ярьж өгөхийг залуучууд уриалж байна.

Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгснөөр 1. Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна. 2. Орой унтахдаа утас, цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно 3. Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ. 4. Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. 5. Хүүхэд өөрөө ном унших сонирхол, сэдэл төрөхөөс гадна ёс суртахуун, өв уламжлал,ураг, удмын боловсрол олгох,эх оронч сэтгэлгээг бий болгоход үлгэрийн ач холбогдол нэн чухал байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан