Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Хар тамхи, мансууруулах бодисын хяналтын талаар сонсгол зохион байгуулна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн (2019.11.12) хуралдаанаа 12 цаг 01 минутад 57. 9 хувийн ирцтэй эхэлж, “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга эмнэлгийн чөлөөтэй байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав даргалсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох, сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцохыг зөвшөөрөх, сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор уг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан