Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
УИХ-аас Монголын үндэсний фронтын шаардлагад хариу өгчээ

2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Улсын Их Хурлын даргад хандан ирүүлсэн шаардлагад албан ёсны хариу өглөө.

“Хариу өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын албан бичигт:

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдыг томилох саналыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарна гэж зохицуулсан байна.

Үндсэн хуулийн дээрх заалтад нийцүүлэн Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр зохицуулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурал өөрөө, эсхүл Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их хурал тогтоолын төслийг өргөн мэдүүлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан.

Энэхүү тогтоолын төслийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Эдгээр шийдвэр эцсийнх байх бөгөөд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах эрхгүй байна.

Хоёр. Танай хөдөлгөөнөөс санаачлан “Улсын Их Хурал тарах, бүрэн эрх шилжих тухай” хуулийн төслийг боловсруулан ирүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхийг эдлэх бөгөөд хууль санаачлагч холбогдох хуулийн төслийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх журамтай.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлан, уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно гэж заажээ. Иймд дээрх хуулиудад заасан эрх бүхий субъектүүд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлыг тараах тухай асуудлыг шийдвэрлэх эрхтэй болно.

Хэрэв танай хөдөлгөөн хуульд нийцээгүй үйлдэл явуулбал үүдэн гарах эрсдэл, хариуцлагыг юун түрүүн зохион байгуулагчид хуулиар хариуцах үүрэгтэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.  

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
УИХ гишүүдийн зөв гудамжинд жагсаал хийхгээд байгаа нийгмийн хог шааруудын бүр няц дарах нь зөв
Хамгийн их уншсан