Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
З.Энхболд:НДШ нэмэгдүүлж байгаад хориг тавихаар бэлтгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Чингис хаан” одонг иргэдэд гардуулдаг байсан?

-Энэ жилээс журамд өөрчлөлт орж байгууллагад гардуулдаг болж байгаа юм. Хамтлаг бол байгууллага “Чингис хаан” одонг үүсгэн байгуулагчид нь зүүж өгөхгүйгээр жаазанд хийж өгнө. Харин хамтлагийн бүх гишүүдэд жижиг тэмдэг зүүж өгнө.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу?

-Дөрвөн давхар дээлтэй сайдын асуудалд хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ хоригийг хүлээж авах хэмжээний УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг давхар судалж байгаа. Үндсэн хуулиа бараг 100 хувийн саналаар баталсан, мөн давхар дээлтэй дөрвөн сайддаа аль аль нам нь дуртай байгаа юм шиг байна. Хэрвээ хориг хүлээж авах хэмжээнд хүрэхгүй бол хориг тавихгүй. Бусад Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих боломжтой эсэх талаар маргаантай байх шиг байна?

-Үндсэн хуульд хориг тавих талаар “…УИХ-ын хууль, бусад шийдвэр” гэж байдаг. Үүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хамаарна.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаад хориг тавих уу?

-Хориг тавина. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа.

1 Сэтгэгдэл
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
Хамгийн их уншсан