Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Ж.Батзандан:800 хятад орж ирсэн асуудал Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай холбоотой

ТЕГ болон ЦЕГ-ын хамтарч өнгөрсөн сарын 29-ний шөнө тусгай ажиллагаа явуулсныг уншигчид мэдэж байгаа байх.

Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан.  

Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан, зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байсан юм.

Тэгвэл энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийв.

Тэрбээр “10 дугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийжээ. Цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хятадуудыг хүлээн авч уулзсан байна. “Тэгээд ажиллуулж болно. Та бүхэн ирж туршилт хий” гэсэн байна. Манайд ирсэн 800 хятад Камбожоос хөөгдөж ирсэн юм байна. Энэ хүмүүсийг оруулж ирсэн хэргээр 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн хоригдож байгаа юм байна. 53 халхавч компани байгуулж ГХЯ, ТЕГ-т хүсэлтээ гаргаж жуулчин нэрээр оруулж иржээ. Хуан гэдэг хятад баривчилгаа болохын өмнөх долоо хоногт урагшаа гарсан байна. Хоёр туслах нь Замын-Үүдээс зугтаж гарах гэж байгаад баригдсан байна. ТЕГ-ын дарга, ГХЯ-ныхан үүнийг анхнаас мэдэж байжээ.  Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай байсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор арав гаруй хүн 461-т хоригдоод шалгагдаж байна” гэлээ.

1 Сэтгэгдэл
Үнэн болтугай. Энэ хахуульд автсан бөөжис хүрэм төрд гарсан хувалзнуудыг яах вэ
Хамгийн их уншсан