Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойн мэндчилгээ

    Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

    Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

    Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

    Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна.

    Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм.

    Мөн “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хурал юм.

    Тиймээс энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал билээ.

    Эрхэм хүндэт иргэд ээ,

    Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй.

    Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар бид сүүлийн 10 гаруй жил ярьсан.

    Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

    Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

    Улсаа тунхагласны ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ёсчлон батлагдсан цаг хугацаа нэгэн дор давхацсанд ихэд бэлгэшээж, Монголын ард түмний хүсэн хүлээсэн САЙН ЦАГ ирнэ гэсэн итгэл батжиж байна.

    Монгол түмэн та нар минь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сайтар судалж, засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмаа хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг уриалъя.

    Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.

    Мөнх хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь энх оршиж, сэргэн мандах болтугай.

                                        УИХ-ЫН ДАРГА                              ГОМБОЖАВЫН  ЗАНДАНШАТАР

 

                                                            2019 оны 11-р сарын 26-ны өдөр   

                                                                    Улаанбаатар хот.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан